ЭХЭМҮТ-ИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ НАР ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ХИЙЖ БАЙНА

ALs
2020 оны 9-р сарын 24 -нд

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нар “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сургалтын хүрээнд энэ сарын 17-нд Чингэлтэй, 18-нд Сонгинохайрхан болон Баянгол, 22-нд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр “Ялган үнэлэх ба ABCD”-ийн ойлголт сэдвээр ажлын байрны сургалт зохион байгууллаа.

Сургалтанд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасгийн нийт 28 эмч, сувилагч, мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 21 эмч, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Өрхий эрүүл мэндийн төвийн 45 эмч, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн 14 эмч хамрагдсан байна.

“Хүүхдийн эрэмбэлэн ангилах яаралтай тусламж” сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж, нийт 20 эмч хамрагдлаа. Сургалтаар 0-5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг маш богино хугацаанд үнэлэх, эмчлэх, хянах зэрэг мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хүүхдэд хэрэглэх яаралтай тусламжийн эмийн мэдлэгийг олгосноор чухал үр дүнтэй сургалт болсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна