ДҮҮРЭГ, ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙГ ХАМГААЛАХ ХУВЦАС, ХЭРЭГСЛЭЭР ХАНГАЖ БАЙНА

ALs
2020 оны 11-р сарын 19 -нд

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд 1 өдөрт 720 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан нөөцөөс харьяа 26 эрүүл мэндийн байгууллагад нэг удаагийн хамгаалах өмсгөл 10,7 мянга, халад 4300, бээлий 22.5 мянга, амны хаалт 27,5 мянган ширхэг, мөн сайн дурын шинжилгээ авах 86 өрхийн эрүүл мэндийн төвд дүүргийн Эрүүл мэндийн төвөөр дамжуулан нийт 2000 ширхэг хамгаалах хувцас, иж бүрдлийг нийлүүлсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна