Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид өнөөдөр /2021.03.24/ тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумаас халдвар авсан иргэдийн ойрын хавьталс 82, нийт 141 сорьцонд PCR шинжилгээг хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Улаанбаатар хотоос Мөрөн суманд энэ сарын 22-ны өдөр очсон хоёр иргэн, Цэцэрлэг сумын нэг иргэн халдвар авсан нь батлагджээ. Цэцэрлэг сумын иргэн нь халдвар авсан хүний ойрын хавьтал юм. Ингэснээр Хөвсгөл аймагт халдвар авсан хүний тоо 19 боллоо. Халдвартай нь батлагдсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгаа үргэлжилж байна хэмээн тус аймгийн Нэгдсэн эмнэлнээс мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна