Завханы Улиастай сумын цэцэрлэг, сургуулийг хаав

ALs
2021 оны 3-р сарын 26 -нд

Завхан аймагт томилолтоор ажилласан 3 иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой Аймгийн Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 

  • Коронавирусний халдвар илрэх нууц үeийн хугацаа дуусмагц 3 сарын 29-ний өдөр ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Иймд иргэдийн PCR шинжилгээний хариу гартал Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөн, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 20 иргэнийг цаг алдалгүй тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан. Хоёрдугаар хавьтлын 86 иргэнийг хяналтад авсан тул Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй.
  • Нэгдүгээр хавьтлын 20 иргэнээс өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна