Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар боллоо.
Тариаланчид өнөөдөр, маргааш буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр өглөө 9:30-аас 16:30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм байна.
Вакцинд хамрагдах хуваарь:
03 дугаар сарын 26
Өвөрхангай аймаг 10:00
Дорнод аймаг10:30
Булган аймаг 11:00
Завхан, Архангай аймаг11:30
Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
Сэлэнгэ аймаг 13:00-17:00
03 дугаар сарын 27
Төв аймаг 09:00
Сүхбаатар, Увс аймаг 11:00
Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
Хэнтий болон бусад 13:00-16:00
Орон нутагт байгаа тариаланчдаа дөрөвдүгээр сард багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна