Соёлын сайд Ч.Номин маркетингийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

ALs
2021 оны 3-р сарын 28 -нд

оёлын сайд Ч.Номин маркетингийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, зах зээлээ хэрхэн тэлэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцав.

Салбарын төлөөлөл монгол соёл, монгол баялаг хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон улсын экспертүүдийг урьж салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах, олон улсын чуулга уулзалт, бүтээлч залуусыг дэмжих олимпиадыг зохион байгуулах, бүтээлч үйлдвэрлэлийн гудамжтай болоход анхаарч, дэмжихийг Соёлын сайдаас хүслээ.



Түүнчлэн Монгол Улсаа дэлхийд таниулахаас илүүтэй ард иргэдээ соён гэгээрүүлэх хамгийн чухал байна гээд, бид үнэт зүйлээ нэгтгэн, бага омогшиж их бүтээхийн төлөө хамтрах цаг үе ирсэн гэдгийг маркетингийн салбарынхан онцолж байлаа.

Уулзалтад Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Н.Мөнхзул, Монголын маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч, MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ, ММХ-ны дэд ерөнхийлөгч Г.Баярхүү, “Жем интернешнл” ХХК-ний бизнес хөгжил төлөвлөлт эрхэлсэн захирал Г.Оюунболд, ММХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Spot Agency” компанийн захирал Э.Болор-Эрдэнэ, “Оргил Медиа” ХХК-ний захирал Б.Бат-Оргил, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн, Creative Partners компанийн үүсгэн байгуулагч Т.Энхбаясгалан, СЭЗИС-ийн тэнхимийн эрхлэгч С.Түвшинзаяа, BSP LLC гүйцэтгэх захирал В.Ганзориг, BSP LLC үйл ажиллагаа хариуцсан захирал С.Намуужин нар оролцов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна