Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гурав дахь удаа түрүүллээ

ALs
2021 оны 3-р сарын 29 -нд

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башёгийн сүүлийн барилдаанууд өнөөдөр боллоо. Энэ өдөр Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 дахь даваагаа (12-3) авснаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд гурав дахь удаа түрүүлж Японы эзэн хааны цомыг хүртлээ.

Зүүн жигүүрийн сэкиваке цолтой Г.Ган-Эрдэнэ удаан хугацааны бэртлээс эргэн ирж гайхалтай амжилтуудыг үзүүлсээр байна. Харин 

  • Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-8
  • Тамаваши Б.Мөнх-Оргил 5-10
  • Ичиножо А.Ичинноров 7-8
  • Хошорюү С.Бямбасүрэн 8-7
  • Чиёошома Г.Мөнхсайхан 8-7 гэсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна