ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: "40 цэгт дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Өмнөговь, Төв, Орхон аймгийн үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-үүдийн ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулав."
50-иас дээш насны 101,000 иргэн вакцинаа хийлгэв. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд нь бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрлээ. АстраЗенека вакциныг хийлгэсэн нийт иргэдийн 51 хувь нь дээрх шинж тэмдгүүд илэрсэн.
Ирэх сарын 10-наас Синофарм үйлдвэрийн vero cell вакцинд хамрагдсан иргэдийн хоёр дахь тун, харин 20-ноос АстраЗенека вакцины хоёр дахь тун тус тус эхлэхээр бэлтгэл ажил хангагджээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна