Хөвсгөлд нийт батлагдсан тохиолдол 29 боллоо

ALs
2021 оны 3-р сарын 29 -нд

Хөвсгөл аймагт нийт 29 хүнээс коронавирусний халдвар илэрчээ.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекулбиологийн лабораторид өчигдөр

  • Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222,
  • Мөрөн сумын ойрын хавьтлын 31,
  • бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220, нийт 478 сорьцонд PCR шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирусний халдвар илэрлээ.

Тухайлбал Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр, Мөрөн сумын ойрын хавьтлын дөрвөн хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тус аймагт гуравдугаар сарын 16-ны өдөр зургаан тохиолдол илэрснээс хойш ийнхүү нэмэгдсээр байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна