Өмнөговь аймгийн Гурвантэс сум тэг зогсолт хийлээ

ALs
2021 оны 4-р сарын 01 -нд

Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд “Саусгоби сэндс” компанид COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэж Өмнөговь аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 3-ны 14:00 цаг хүртэл хугацаанд тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарчээ. Энэ хугацаанд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна