Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүр эхний улиралд УИХ-д өргөн барьдаг уламжлалтай. ХЭҮК-ын гишүүд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийг өргөн барилаа.
ХЭҮК энэ удаагийн илтгэлдээ “КОВИД-19 цар тахал ба Хүний эрх” сэдвийн хүрээнд иргэдийн амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх эрх, зорилтот бүлгийн эрх, иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал, “Туслах малчдын хүний эрхийн хэрэгжилт”-д хийсэн судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын дүн болон бусад эх сурвалжаас ирүүлсэн тайлан мэдээлэлд тулгуурлан тодорхой асуудлыг хөндлөө.
Коронавирусын халдвар цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, цаашид хохирол багатай даван туулахад анхаарвал зохих хүний эрхийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 40 санал хүргүүлж байна. Үүнд:
Ковид-19 цар тахлын үед хүний эрхийг хамгаалах чиглэлээр:
Амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх эрхийн чиглэлээр:
Зорилтот бүлгийн эрхийг хамгаалах талаар:
Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөөний талаар:
20. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл /худал мэдээлэл тараах/, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5.13.1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.13 дахь хэсэгт заасан /илт худал мэдээлэл/ гэсэн хууль зүйн ойлголтыг нэг мөр ойлгох талаар албан ёсны тайлбар гаргах;
21. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үед тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд сонгох эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх;
22. Монгол Улсын иргэний эх орондоо эргэн ирэх эрхийг баталгаатай эдлүүлэх, хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдэд туслах сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх;
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаар:
23. Гадаадын зээл, тусламж, төсвийн санхүүжилтийн тэргүүлэх чиглэлд эмнэлгийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, тоног төхөөрөмж, шаардлагатай бусад нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг тусгах;
24. Эрүүл мэндийн салбарын эрсдэлийн үнэлгээг хийх, хариу арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
25. Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн байдлыг тодорхойлох;
26. Санхүүжилт шаардлагатай аж ахуйн нэгж, иргэдэд хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийг ялгаварлалгүйгээр авах боломжийг бүрдүүлж, холбогдох журамд өөрчлөлт оруулах;
27. Аж ахуйн нэгж, иргэдэд зээлийг хүртээмжтэй, тэгш олгох үүднээс арилжааны банкуудын зээл олгох нэгдсэн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож, арилжааны банк бүр нэгдмэл байдлаар ойлгож хэрэгжүүлэхээр журамлах, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих;
28. Бүх шатны суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар :
29. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрсдэлийн болон амь насны даатгалд хамруулах, даатгалын нөхөх төлбөр авах тогтолцоог цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэрлэх, нэн тэргүүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамруулах;
30. Цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдын илүү цагийн урамшуулал, голомтын бүсэд ажилласан онцгой албан нэмэгдлийг ердийн үеэс нэмэгдүүлсэн хувь хэмжээгээр тооцож олгох, цалин хөлс, урамшуулал, тэтгэмжийг хууль тогтоомжийн дагуу бүрэн олгох;
31. Эрүүл мэндийн тухай хууль, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах, ялангуяа цар тахлын үед ажиллаж буй эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах арга хэмжээг зохион байгуулах;
32. Цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, хэрэгслээр хангахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, хаагчдын хамгаалах хувцас, хэрэглэл, хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, нөөцийг бүрдүүлэх, ашиглах;
33. Цагдаагийн алба хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг бусад төрийн тусгай байгууллагын жишигт нийцүүлэн тогтоох;
34. Хууль сахиулах чиглэлээр суралцагч, резидент эмч нарын эрх зүйн байдлыг хуулиар баталгаажуулах;
35. Цар тахлын голомтод ажиллаж буй албан хаагчдад сэтгэл заслын тусламж үйлчилгээнд хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийг тогтмол үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
Туслах малчдын хүний эрхийн хэрэгжилтийн талаар:
36. Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд туслах малчинтай байгуулах гэрээний загварыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг тусгах;
37. “Туслах малчин” ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, “Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт” (ҮАМАТ)-д тусгах;
38. Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажил олгогч, түүний гэр бүлийн гишүүн нь туслах малчны нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх, ажлын байраар хангах үүргийг хуульчлах;
39. Туслах малчдын цалин хөлс, ажил амралтын цаг, нөхөн олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, малын хөлийн татварын асуудлаарх холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах;
40. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2019 оны 74 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар баталсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” Монгол Улсын санаачилсан тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрсдэлт бүлэг болох туслах малчин эмэгтэйчүүдийн асуудлыг тусгаж хэрэгжүүлэх;
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна