149 удаагийн тусгай үүргийн нислэгээр 25,216 иргэн эх орондоо иржээ

ALs
2021 оны 4-р сарын 03 -нд

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийт

  • 149 удаагийн тусгай үүргийн нислэгээр 25,216
  • ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,751

буюу нийт 31,967 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард 12 удаагийн нислэгээр 1,832 иргэн эх орондоо ирсэн байна.

Харин энэ сард 12 удаагийн тусгай нислэг үйлдэх бөгөөд БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирээд буй юм.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна