МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодсон хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна

ALs
2021 оны 4-р сарын 03 -нд

Улсын начин Э.Энхбат зодуулж, ГССҮТ-д өчигдөр хүргэгджээ. Түүний биеийн байдал хүнд, Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа талаар эхнэр нь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд мэдээлсэн бөгөөд МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр зодсон хэмээн бичжээ. 

Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгааг албаны эх сурвалж нотлов.

Мөн "Шалгалтын ажиллагаа дуусаагүй тул начин Э.Энхбаярыг Н.Түвшинбаяр аварга зодсон гэдэг нь одоогоор нотлогдоогүй. Эхнэр нь ийнхүү мэдээлсэн тул цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг шалгаж байна" хэмээн хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна