Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, билгийн тооллын 22. Өнөөдөр ханш нээх улирал 21:38 цагт эхэлнэ гэж зурхайд тэмдэглэсэн байна.
Энэ өдөр амьд байгалийн алив амьдрал сэрж сэргэн хорхой шавьж хөдөлж, ичигсэдийн түрүү гарна. Бургас мод гөлөглөж, булгийн ус оргилж, голын мөс ханзарч халиа гүйн захалдаг. Энэ өдрийг их сайн өдөр хэмээн бичиж тэмдэглэсэн байдаг.
Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Шинээр үс үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр БУЯН ХИЙЖ, НОМ ХУРУУЛСНААР хийсэн буян арвижин дэлгэрэх эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна