Японы дэлгүүрүүдэд кассчин шаардлагагүй болжээ

ALs
2021 оны 4-р сарын 06 -нд

Япончууд өргөн хэрэглэдэг Familу-Mart супермаркет автомат кассчин ашиглаж эхэлсэн байна. Энгийнээр тайлбарлавал хэрэглэгч бараагаа бичүүлэхдээ автомат төхөөрөмж ашиглана. Ингэснээр бодит хүнтэй харьцах шаардлагагүй болж, халдвараас хамгаалахаас гадна, ажил олгогчдын зүгээс ихээхэн хэмнэлтийг бий болгож байна.

Өнөөдрөөс эхлэн Японы Токиогийн вокзалын Family-Mart дэлгүүрт автомат кассчин ашиглаж эхэллээ. Энэ төхөөрөмжийг ажилчдын тоог багасгах зорилгоор нэвтрүүлсэн байна. Энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн дэлгүүрүүдэд ердөө ганц л ажилтан шаардлагатай. Үйлчилүүлэгчид авах гэж байгаа бараагаа төхөөрөмжийн өмнө харуулж, үнэ болоод төлөх шаардлагатай мөнгөн дүнгийн мэдээллээ авч, тэндээ мөнгөө төлөх эсвэл картаа уншуулахад л хангалттай. Ганц ажиллаж байгаа хүн нь насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа авч байгаа эсэхийг камераар хянан шалгах үүрэгтэй. Family Mart-аас гадна Seven Eleven дэлгүүрт ч бас энэ төхөөрмжийг туршиж эхлээд байна. Цаашдаа бусад салбаруудад ч мөн өргөн хэрэглэх зорилт тавиад байгаа гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна