Хил нээхтэй холбогдуулан нисэх буудлуудын бэлэн байдлыг хангуулах ажлуудыг эрчимжүүлнэ

ALs
4-р сарын 08 -нд

ИНЕГ-ын даргын үйлдвэрлэлийн шуурхай өнөөдөр цахимаар хуралдлаа. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЗТХ-ийн сайдын шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврыг танилцуулан, дараах үүрэг даалгаврыг өглөө.

Засгийн газрын хурлын тэмдэглэлийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэх төлөвлөгөөний хүрээнд олон улс, орон нутгийн нисэх буудлуудын бэлэн байдлыг хангуулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэхийг ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргалд даалгалаа.

Түүнчлэн ИНЕГ-ын даргын тушаалаар шинэчлэн батлагдсан ИНҮТ-ийн дүрмийн өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нийцүүлж, нягт уялдуулан ажиллах, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг шуурхайлахыг ИНҮТ-ийн даргад үүрэг болгосон байна.

Мөн улс орон даяар коронавируст халдварын тархалт, цар хүрээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул харьяа байгууллагууд, салбарын ажилтнуудыг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг сайтар хангуулах, улсын хэмжээнд өрнөж буй коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад идэвхитэй хамруулах уриалга гаргаж ажиллахыг ИНЕГ, түүний харьяа Иргэний нисэхийн үндэсний төв/ИНҮТ/-ийн дэргэд ажиллаж буй Гамшгаас хамгаалах шуурхай штабуудад үүрэг болголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна