Хөдөлмөрийн идэвхитэй насны хүн амийг эрүүл мэндийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, даатгалд хамруулах ажлыг эхлүүллээ

ALs
2021 оны 4-р сарын 09 -нд

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, нийгмийн даатгал болон Мэдээлэл холбоо, сүлжээ ХХК-ийн ажилчдад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03-р тогтоол болон холбогдох хууль тогтоомжыг сурталчлан таниулж, мэдээллээр хангах 3 удаагийн сургалт зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ үеэр тогтоолтой холбоотой хууль тогтоомжийн талаар харилцан ярилцаж, тулгарч буй бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.

Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн хамт олноос эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлагын тухай, Урьдчилан сэргийлэх багцын үзлэгийг чанартай хийх тухай санал хамгийн их гарч байсан бол Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олноос ЭМД сангийн орлогыг бүрдүүлэхэд гарч байгаа бэрхшээл, даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлснөөс хойш 72 цаг болж байж цахимд татагдаж ордог энэ хооронд хүлээж чирэгдэж байгаа тухай болон 03 дугаар тогтоолоос хамтын төлбөрийн тухай хамгийн их санал хэлж хариултыг өглөө.

Харин нэгдсэн эмнэлгийн хамт олноос Амбулторийн тусламж үйлчилгээний багц түүний төрөл, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний багцын тухай, 13А маягт хэрэглэх тухай, иргэний хариуцан төлөх төлбөр, Хөнгөлөлттэй эмийн жор, эмийн сангуудын даатгуулагчаас төлөх төлбөр харилцан адилгүй байгаа тухай, Хувийн эмнэлгүүдтэй түншлэлийн гэрээ байгуулах тухай, яаралтай тусламж үйлчилгээний талаарх санал хүсэлт хамгийн их яригдлаа.

Сургалтанд нийт 100 гаруй хүн хамрагдаж, харилцан ярилцаж, сонирхсон асуултандаа хариулж авч, Мэдээлэл тооцоолохын хэлтэст зарим асуудлыг уламжилахаар боллоо. Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой иргэдийн тавьсан асуултыг холбогдох мэргэжилтнүүдэд уламжилж, үр дүнг эргэж тооцон ажиллахаар боллоо. Мөн эмнэлзүйн удирдамж болсон Uptodate программд эмч нар 100 хувь хамрагдах, Нэхэмжлэлийн хяналтын журамд оруулах саналаа өгөхийг зөвлөлөө.
May be an image of 2 people and indoor

Мөн 2021 оны сургалтын төлөвлөгөө, Нийгмийн бодлогын хэлтсийн эхний хагас жилийн цахим мэдээллийн хуваарийн дагуу Тамгын газрын дарга болон Нийгмийн даатгалын хэлтэстэй хамарсан хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгээр Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажил, эрүүл мэндийн даатгалын сангаас авсан санхүүжилт, түүний биелэлтийн талаарх мэдээллийг таницуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд илүү ойр, хүндрэл чирэгдэлгүй хэрхэн хүртээх талаарх хэлэлцүүлэгийг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт аймгийн хэмжээний 20-49 насны хөдөлмөрийн идэвхтэй хүн амыг Эрүүл мэндийн даатгалд 80 хувьд хүртэл хамруулах, ЭМД сангаас хүртэх боломжтой тусламж үйлчилгээний талаар сумдын нийгмийн ажилтнуудад улирал бүр мэдээлэл өгч хамтран ажиллах, сумдын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, нийгмийн даатгалын байцаагч нар ажлын уялдаа холбоогоо сайжруулах тухай зөвлөлдлөө.
Аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс энэ ажлыг дэмжиж Тамгын газрын дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд аймаг, сумын нийт иргэдийн 80 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулах заалтыг оруулахаар болсон бөгөөд энэ ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай улирал бүр цахим уулзалт зохион байгуулж мэдээллээр хангаж, үр дүнг тооцож ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна