Алслагдсан хороо, дүүргийн иргэд иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээр товчоодоор нэвтрүүлнэ

ALs
2021 оны 4-р сарын 10 -нд

Маргаашаас эхлэх хатуу хөл хорионы үеэр нийслэлийн алслагдсан хороо, дүүргийн иргэд иргэний үнэмлэх болон ажлын үнэмлэх, нотлох бичиг баримтыг үндэслэн товчоодоор нэвтрүүлнэ.

Тодруулбал, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж,

  • Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон
  • Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо,
  • Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм.

Мөн нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт тээвэрлэгчдийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна