Хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний байгууллагууд 07:00-21:00 цагт ажиллана

ALs
2021 оны 4-р сарын 10 -нд

Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор болсонтой холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн засаг даргын захирамж гарсан билээ. 

Уг захирамжид "Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цагт хүртэлх хугацаагаар тогтоож, хяналт тавьж ажиллана" хэмээн заасан байна. 

Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт хязгаарлагдаагүй билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна