Шадар сайд ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд ажиллалаа

ALs
2021 оны 4-р сарын 10 -нд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд ажиллалаа. Улсын хэмжээнд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, улаан түвшин, хөл хорионд шилжсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын албан хаагчид нийтийн хэв журмыг сахиулах холбоотой ажлыг хэрэгжүүлэхдээ иргэдэд хэлж, зөвлөж, сануулж ажиллах, эрүүл мэндийн болон бусад зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэдийг саатуулахгүйгээр зорчуулах, гэртээ ойрхон байршил дах худаг, хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлшний цэгт унаа машинтайгаа хүрэх боломжийг олгох тал дээр анхаарч ажиллахыг сануулж, тодорхой үүрэг чиглэл өглөө. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна