ЭЕШ-ын бүртгэлийг ирэх сарын 5-ны өдрийг хүртэл сунгалаа

ALs
2021 оны 4-р сарын 10 -нд

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгасан байна. Тодруулбал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 10-наас 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан ийнхүү сунгажээ.

Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй 8014-9038, 8016-9058, 8016-9038 утсаар холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)
  • Өнгөт цээж зураг файлаар (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)
  • Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг (энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна)

И-мэйл хаяг (шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ).


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна