Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ALs
2021 оны 4-р сарын 11 -нд

Өнөөдөр/2021.04.11/ Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн, шороон шуурга шуурна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Иймд иргэд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт:

Үзэгдлийн нэр, ангилалАюултай үзэгдэлҮргэлжлэх хугацааГамшигт үзэгдэлҮргэлжлэх хугацаа
1Хүчтэй салхиСалхины дундаж хурд 18 м/с, түүнээс их (өрөвхийлэлт 24 м/с  түүнээс их)Хугацаа хамаарахгүйСалхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с, тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с, түүнээс их (Өрөвхийлэлтийн хурд 34 м/с болон түүнээс их)Хугацаа хамаарахгүй
 2Цасан шуургаСалхины дундаж хурд 10 м/с болон түүнээс их үед цасан шуурга шуурч алсын бараа 2000 м-ээс бага болох3 цаг, түүнээс дээшСалхины дундаж хурд 16 м/с (өрөвхийлэлт 20 м/с болон түүнээс их, алсын бараа 2000   м-ээс бага болох6 цаг,   түүнээс дээш
 3Шороон шуургаАлсын барааны харагдац 1000 метр болон түүнээс бага болох3 цаг, түүнээс дээш
4Бороо30 мм болон түүнээс их12 цаг, түүнээс доош50 мм болон түүнээс их12 цаг, түүнээс доош
5Цас, нойтон цас
(X-III сар)
5 мм болон түүнээс их12 цаг,  түүнээс доош10 мм болон түүнээс их12 цаг, түүнээс доош
6Аадар бороо30 мм болон түүнээс их3 цаг, түүнээс доош30 мм болон түүнээс их1 цаг, түүнээс доош
7МөндөрГолч нь 10 мм хүртэлХугацаа хамаарахгүйГолч нь 10 мм болон түүнээс ихХугацаа хамаарахгүй
8Хүйтэн бороо (Мал ноослосон үеэр)Агаарын температур 110С ба түүнээс бага, салхины хурд 6 м/с болон түүнээс их12 цаг, түүнээс дээшАгаарын температур 80С болон түүнээс бага, салхины хурд 6м/с болон түүнээс их үед 5 мм-ээс их бороо үргэлжлэн орох12 цаг, түүнээс дээш
9Усны үерГол, мөрний ус үерийн түвшинд хүрэхХугацаа хамаарахгүйГол, мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэхХугацаа хамаарахгүй
10Цочир хүйтрэлт (Таримлын ургалтын хугацаанд)Хөрсний гадаргын температур 00С болон түүнээс багаХугацаа хамаарахгүйХөрсний гадаргын температур –50С болон түүнээс багаХугацаа хамаарахгүй
11Уруйн үерХүчтэй аадар борооны ус гуу жалга, хэвгий даган шавар, шороо, чулуутай холилдож хуйлран урсахХугацаа хамаарахгүй
12Догшин хуй
(Хар салхи)
Хүчирхэг хөгжсөн борооны бөөн (Cb) үүлний дороос унжих үүлэн багана, түүнээс газар шүргэх юүлүүр хэлбэрийн хуй, замд тааралдсан бүхнийг сорон авах, эвдэн сүйтгэх, хохирол учруулах үзэгдэл.
Юүлүүрийн амсар нь хэдэн арваас хэдэн зуун метр хүрч, хэдэн арван минутаас хэдэн цаг үргэлжилнэ. Хэдэн арван километр зурвасаар сүйтгэл учруулдаг
Хугацаа хамаарахгүй
13Аянга буухДулааны буриглалтын үүл босоо чиглэлд хөгжин хөгжлийн дээд шатанд хүрч, тодорхой нөхцөлд цахилгаан цэнэг хуримтлагдаж, үүл газрын хооронд ниргэлт явагдах үзэгдэлХугацаа хамаарахгүй

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна