Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 242 иргэнийг Кемпински, Туушин, Тоёоко Инн зэрэг буудалд тусгаарлажээ

ALs
2021 оны 4-р сарын 11 -нд

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 4 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн юм.

Энэ дагуу өчигдөр орой буюу буюу 4 дүгээр сарын 10-ны өдөр 21:28 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпински, Туушин, ИБИС, Новотел, Тоёоко Инн зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна