Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.2 хувиар буурчээ

ALs
2021 оны 4-р сарын 13 -нд

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 0.4, өмнөх улирлаас 0.2 хувиар тус тус буурчээ. Харин 2010 оны эцэстэй харьцуулбал 78.4 хувиар өссөн байна.

Орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс:

  • Сонгинохайрхан дүүрэгт 3.6,
  • Чингэлтэй дүүрэгт 0.7,
  • Баянзүрх дүүрэгт 0.6 хувиар тус тус буурсан байна.

Харин Хан-Уул дүүрэгт 1.3, Баянгол дүүрэгт 0.8, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувиар тус бүр өссөн байна.

Орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлаас:

  • Сонгинохайрхан дүүрэгт 1.7,
  • Баянзүрх дүүрэгт 0.5 хувиар тус тус буурсан байна.

Харин Сүхбаатар дүүрэгт 0.6, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.2, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: ҮСХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна