Нийгмийн даатгалын сангийн зарлага 15 хувиар өсжээ

Отгоо
2021 оны 4-р сарын 14 -нд

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өсжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 (13.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 (13.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн 2021 оны 3 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4 тэрбум төгрөг, зарлага 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6 (16.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 61.8 (26.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна