Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын автомашин унаж 3 тонн дизель түлж асгарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр /04.14/ 21:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход иргэн Б-ын жолоодож явсан “ВНЛ64Т300” загварын 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн автомашин авто замын хажуу руу унаж, асгарсан 3 тонн дизель түлшийг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минут ажилласан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна