Өнгөрсөн сард ХДХВ-ийн гурван тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тоо 314 болжээ

ALs
2021 оны 4-р сарын 16 -нд

2021 оны гуравдугаар сард Хүний дархлал хомсдлын вирус(ХДХВ)-ийн гурван тохиолдол шинээр нэмэгджээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдварын тохиолдол 314 болсон байна.

Энэ оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгчдийн нийт тоо 11 мянга болж, өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн бөгөөд үүнд коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна