Зарим шүүгч жилд 400 орчим хэрэг шийдвэрлэдэг

ALs
2021 оны 4-р сарын 16 -нд

Хаана, аль шатанд ажилладгаас хамаар ч шүүгчдийн ачаалал харилцан адилгүй байдаг. Анхан шатны шүүгчдийн ачаалал давж заалдах болон хяналтын шатны шүүгчдээс харьцангуй их байдаг нь хэргийн тоотой шууд холбоотой.

Орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн шүүхийн ачаалал төдийлөн ялгаагүй байдаг ч зарим аймгийн шүүгчид нийслэлийн шүүгчдээс илүү ачаалалтай ажилладаг байна.

Мөн иргэний хэргийн тоо эрүүгийн хэргээс их байдаг тул иргэний хэргийн шүүхийн шүүгчид харьцангуй олон хэрэг дээр ажиллажээ.

Тайлбар: Шүүгчдийн тоог тооцохдоо Шүүхийн хүний нөөцийн газраас гаргасан 1-12 саруудын шүүгчийн тоон судалгаан дээр үндэслэн тооцжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тайлант хугацааны 1-5 дугаар саруудад 15 шүүгчтэй, 6-7 дугаар саруудад 16 шүүгчтэй, 8-12 дугаар саруудад 15 шүүгчтэй ажилласан гэж тооцвол нийт шүүгчдийн дундаж тоо 15.2 байна. Өөрөөр хэлбэл, нэг шүүгч тайлант хугацааны 12 сард бүтэн ажилласан бол “нэг бүхэл” гэж тооцогдох бөгөөд шинэ шүүгч томилогдсон тохиолдолд “тухайн шүүгчийн ажилласан сарыг 12 сард нь хуваах” гэсэн аргачлалаар тооцсон байна.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.

2020 онд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нийт 58 шүүгч ажилласан бөгөөд нэг шүүгчид дунджаар 128.4 хэрэг ногдож байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал шүүгчийн тоо 53.4 байснаас 4.6 хүнээр өсөж, нэг шүүгчид ногдох хэргийн тоо 111.6 байснаас 128.4 болж 16.8 хэргээр өссөн дүнтэй гарсан байна.

ШүүхЭрүүгийн хэрэгШүүгчийн тооНэг шүүгчид ногдох хэргийн тоо /жилд/

1

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх206411.2184.3
2Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх12459.44131.9
3Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх10247.84130.6
4Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх7946.56121.0
5Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх9097.68118.4
6Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх10469.2113.7
7Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2102.487.5
8Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх1322.7248.5
9Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх210.9621.9
 Нийт744558128.4 /дундаж/

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. 

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 61.5 шүүгч ажилласан бөгөөд нэг шүүгч дунджаар 85.0 хэрэг шийдвэрлэсэн байна. 

ШүүхЭрүүгийн хэрэгШүүгчийн тооНэг шүүгчид ногдох хэргийн тоо
1Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх4002.4166.7
2Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх4002.9138.9
3Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх3062.8109.3
4Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх3873.6107.5
5Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх4874.6105.0
6Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2062.199.0
7Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх3713.994.6
8Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2342.594.4
9Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2112.390.9
10Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх4284.790.7
11Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2252.685.2
12Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2012.483.8
13Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2323.078.4
14Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх1872.575.4
15Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2092.874.6
16Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх1382.555.6
17Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх1552.855.4
18Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх1342.946.5
19Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх1142.643.2
20Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх1062.837.9
21Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх982.835.0
 Нийт522961.585.0 /дундаж/

Хүснэгтээс харахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хамгийн их буюу жилд 184 хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь ойролцоогоор хоёр өдөрт нэг хэрэг дээр ажилладаг гэсэн үг.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх. 

2020 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 80.8 шүүгч ажилласан бөгөөд нэг шүүгчид дунджаар 344.3 хэрэг ногдож байна.

ШүүхИргэний хэрэгШүүгчийн тооНэг шүүгчид ногдох хэргийн тоо

1

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх444110.5423
2Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх571615.2376.9
3Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх390611355.1
4Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх444812.6353.5
5Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх366210.8340.7
6Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх429314.3301.3
7Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх7042.8248.5
8Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх5782.7216.8
9Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх52152
 Нийт2780080.8344.3 /дундаж/

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх.

Тайлант хугацаанд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 69.5 шүүгч ажилласан бол нэг шүүгчид дунджаар 325.4 хэрэг ногдож байна.

ШүүхИргэний хэрэгШүүгчийн тооНэг шүүгчид ногдох хэргийн тоо
1Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх17564.0439.0
2Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх13043434.7
3Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх9762.4406.7
4Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх11732.9402.2
5Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх9232.3401.3
6Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх9582.4399.2
7Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх22605.7396.5
8Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх14183.8373.2
9Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх10833361.0
10Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх9092.6351.9
11Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх8652.5346.0
12Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх16985.0339.6
13Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх13084327.0
14Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх13804.4312.5
15Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх9073.0302.3
16Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх7763.0258.7
17Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх7393.0246.3
18Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх6473215.7
19Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх7443.7201.1
20Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх5262.8191.3
21Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх252384.0
 Нийт2260269.5325.4 /дундаж/

Хүснэгтээс харахад Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хамгийн их буюу жилд дунджаар 439 хэргийг шийдвэрлэдэг байна. Энэ нь нэг шүүгч өдөрт доод тал нь 1 хэрэг дээр ажилладаг гэсэн үг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд нийт 69.8 шүүгч ажилласан бөгөөд нэг шүүгчид 21.8 хэрэг ногдож байна. Энэ нь эрүү болон иргэний хэрэгтэй харьцуулахад бага ачаалалтай байгаа юм.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна