ЦЕГ: "Гацуурт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна

Отгоо
2021 оны 4-р сарын 18 -нд

Цагдаагийн ерөнхий газраас "Гацуурт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна гэлээ.

Тус мэдэгдэлд "Л.Чинбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар руу нь залгах үед дуудлагад хариу өгөлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэлгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна