Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Отгоо
2021 оны 4-р сарын 18 -нд

Казахстан улсад зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа нар тус тус  мөнгөн медаль хүртлээ.

ОУХМ Б.Шоовдор нь “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин юм.  “Улаанбаатар-2019” Азийн аварга шалгаруулах тэмцээний 23 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан  ОУХМ Х.Болортуяа нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна