УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, осол гаргажээ

Отгоо
2021 оны 4-р сарын 19 -нд

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргасан байна. 

 

Ослын газар цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллажээ. Учир нь хашаа мөргөж зогссон машин шатсан байна.

 

Харин Б.Пүрэвдорж гишүүн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэгдсэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна