Халдварт өртсөн байж болзошгүй мэдээллийг өгдөг “COVID-19 ERSDEL” системийг нэвтрүүллээ

Отгоо
2021 оны 4-р сарын 19 -нд


“COVID-19 ERSDEL” систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай. 

Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. 


Энэхүү системийг өнөөдрөөс ашиглаж эхэлнэ.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

"Халдварын эрсдэл танд ойр байвал Notification ирнэ. 

Apple, Google компаниудын хамтран хөгжүүлсэн  технологийг авч Монголын нөхцөлд тохируулан хөгжүүлэлт хийсэн Ковид 19-Эрсдэл систем ашиглалтад орж байна.

Энэ систем нь хавьтлыг найдвартай тодорхойлж, танд анхааруулна.  Үүнээс илүү шийдэл дэлхийд хараахан гараагүй байна. 

Давуу тал: 
1. Иргэдийн хувийн болон байршлын мэдээлэл авахгүй, хадгалахгүй
2. Хэрэглэхэд төвөггүй
3. Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой
4. Маш хурдан
5. Цаанаа ямар ч ДАТА цуглуулахгүй
6. Цагдаа, эмнэлэг оролцохгүй
7. Иргэний үүргээ биелүүлж ганцхан Bluetooth-ээ л асаасан байхад болно.

Ажиллах зарчим:
1. Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биедээ 2 метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог. 
2. Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай Notification очдог. 
3. Notification авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг. 
Өөрөөр хэлбэл иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм." гэжээ.

Видеог үзэх боломжгүй бол ЭНД дарна уу.

 
 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна