ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авлаа

Отгоо
2021 оны 4-р сарын 19 -нд

PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Дөрөвдүгээр сарын 27-нд эхлэх "Peace Elite Asia Invitational 2021" тэмцээнд оролцох эрхээ авсан байна. 3 сая юань буюу 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд оролцох 15 багаас 12 нь тодорсон бөгөөд үлдсэн гурван баг нь энэ сарын 24-нд тодорхой болох юм.

ZEUS баг өнгөрсөн долоо хоногт PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021"-т оролцох эрхтэй болжээ.

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд zeusGODLESSS финалын үнэ цэнэтэй тоглогч болсон бол ICY, ZYOL нар хамгийн олон kill хийсэн жагсаалтын 2, 3-т бичигджээ.

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд Финал тавдугаар сард болох ба Zeus баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.

Эх сурвалж: Zeus Clan, Liquipedia


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна