Нийт 10 хороонд үерийн уснаас хамгаалах далан суваг барина

Отгоо
2020 оны 3-р сарын 13 -нд

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба Т.Гантөмөр бусад холбогдох албаныхан шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хөрсний ус, халиа дошингоос үүссэн нөхцөл байдалд шуурхай зохицуулалт хийсэн талаараа мэдээлж байна.

Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийн явц, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлгөөний талаар мэдээлэл өгч байна.

Нийслэлд таван дүүргийн 14 байршилд үерийн халиа дошин үссэн байгаа аж. Тиймээс шар усны үерээс сэргийлж эхний ээлжид нийт гурван дүүргийн арван хороонд үерийн ус, далан сувгийн ажлыг Захирагчийн Ажлын Албаны хяналтан дор иргэдийн оролцоотойгоор хийнэ.

Үерийн байнгын голомтод ордог байршлууд болох СХД, БЗД, ЧД-үүдэд үерийн далан сувгийн ажлуудыг цаашид хийх юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна