АШУҮИС-ийн оюутны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглана

ALs
2021 оны 4-р сарын 21 -нд

АШУҮИС-ийн оюутны 3 дугаар байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж, 450 иргэнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. АШУҮИС –ийн Монгол-Япон эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат суурилуулсан бөгөөд коронавирусийн халдвараар өвчилсөн маш хүнд өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж байна хэмээн УОК-ын шуурхай штабаас мэдээлэв.

Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгажээ.

Шадар сайдын зүгээс эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа эдгээр газруудын ариутгал халдваргүйжүүлэлт, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамж нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна