Хөл хорионы өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна

ALs
2021 оны 4-р сарын 21 -нд

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас хөл хорионы өдрүүдэд гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

Хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд харъяа 3 хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах мэргэжилтнүүд өөрсдийн хариуцан ажилладаг нутаг дэвсгэрт аж төрдөг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн судалгааг шинэчлэн гаргаж тэднийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ар гэрээр нь орж, санал хүсэлтийг нь авч, сэтгэл зүйн зөвлөгөө өглөө.

Цаашид бид хамтран эдгээр өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч ажилд зуучлах, сэтгэл зүйчтэй уулзуулан сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажлуудыг зохион байгуулах болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна