"Гадаадад байгаа монгол иргэд тавдугаар сарын 9-нийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ"

ALs
2021 оны 4-р сарын 21 -нд

Гадаад улсад байгаа монгол иргэд 2021.04.20-ноос 2021.05.09-нийг дуустал хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос "Дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг https://www.consul.mn/index.php?moduls=2 холбоосоор авна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn сайтаас мэдээллээ шалгана. 

Гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж холбогдох өөрчлөлтийг хийнэ.

Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021.5.25-ны өдрөөс өмнө салбар комисс өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцах бололцоогоор хангана" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна