АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор  хууль 50 мянган ам.долларын гэрээ хийжээ

ALs
2021 оны 4-р сарын 22 -нд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны  үеэр зарим гишүүний зүгээс маш ноцтой мэдээлэл өглөө. Тодруулбал, АН-ынхан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлөх зорилгоор  50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэж мэдээлэв. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар  олон нийтэд  мэдээлэв.  Олон улсын хууль бус лоббиг ил болгодог  Foreign Lobby группээс АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий 50 мянган ам.долларын гэрээг DCI   компанитай байгуулсан байна.  Уг гэрээний хугацаа хоёр сар бөгөөд энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм байна. Гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн үйлчлэлийг нь зогсоож байгааг санаандгүй гэж харах аргагүй гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байна.   Foreign Lobby группийн   хөндсөн асуудлуудын үр нөлөө нь жилд 500 сая доллараар тоологддог бөгөөд үүсгэн байгуулагч  Жулиан Пэкэ  нь олон улсын лобби асуудлыг сурвалжилж олон удаа шагнал хүртсэн хүн  юм байна. Ийнхүү  АНУ-ын  цахим орчинд энэ талаарх мэдээлэл, Ц.Туваан гишүүний гарын үсэг бүхий гэрээ нь хүртэл ил болсон атал тэрбээр “50 байтугай таван ам.долларын гэрээ хийсэн зүйл байхгүй” гэхээс өөр тайлбар хийж чадсангүй. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг   “50мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна