Хос тун вакциндаа хамрагдсан хүмүүст зориулсан журам гаргана

ALs
2021 оны 4-р сарын 23 -нд

Улсын хэмжээнд нийт 75 мянган хүн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгээд байгаа аж. Тэгвэл вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүст зориулсан журам гаргана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ. 

Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдах бөгөөд хуралдаанаар хос тун вакцинд хамрагдаад 14 хоногоос доошгүй болсон иргэдээс ПСР шинжилгээ шаардахгүй байх, орон нутаг хооронд хэрхэн зорчих зэрэг нарийн зохицуулалтуудыг хамруулсан журам боловсруулна гэдгийг тэрбээр хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна