Тусгай үүргийн хоёр онгоцоор 239 иргэн эх орондоо ирлээ

ALs
2021 оны 4-р сарын 24 -нд

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:30 цагт газарджээ.

Тус онгоцоор 142  иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”,  “ИБИС” зочид буудлууд, “Алтернатив” эмнэлэгт тусгаарласан байна.

Түүнчлэн Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц 22:40 цаг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирлээ. Иргэдийг “Амар”, Топаз” зочид буудлуудад тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна