“Ковид19-Эрсдэл” программыг 300 мянган иргэн гар утсандаа суулгажээ

ALs
2021 оны 4-р сарын 24 -нд

Халдварын тархалтыг бууруулах, сэргийлэх зорилгоор “Ковид19- Эрсдэл” гэсэн цахим програмыг 4-р сарын 20-ноос эхлэн орон даяар нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 300 мянга гаруй иргэн энэ аппликэйшнийг гар утсандаа татаж суулгасан хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.  Энэ аппликэйшн хувь хүний байршил тогтоох болон бусад мэдээллийг цуглуулахгүй. Зөвхөн танд сануулга мэдээлэл өгнө. Засгийн газар, УОК-оос авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх учир гар утсандаа татан авч технологийн дэвшлийг ашиглахыг иргэддээ уриалж байна. Apple, Google компанийн хамтран хөгжүүлсэн технологийг авч Монголын нөхцөлд тохируулан хөгжүүлэлт хийсэн Ковид 19-Эрсдэл систем ашиглалтад ороход бэлэн боллоо.

Давуу тал:

  • Иргэдийн хувийн болон байршлын мэдээлэл авахгүй, хадгалахгүй
  • Хэрэглэхэд төвөггүй
  • Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой
  • Маш хурдан
  • Цаанаа ямар ч ДАТА цуглуулахгүй
  • Цагдаа, эмнэлэг оролцохгүй
  • Иргэний үүргээ биелүүлж ганцхан Bluetooth-ээ л асаасан байхад болно.

Ажиллах зарчим:

  • Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биендээ 2 метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог.
  • Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай Notification очдог.
  • Notification авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг. 

Хоёрдугаарт, Ковид-19 гэсэн мэдээллийн вэбсайтыг ирэх даваа гарагаас /2021.04.26/ эхлэн ажиллуулж, коронавирусийн халдвартай холбоотой бүх мэдээллийг уг сайтаараа дамжуулан хүргэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна