Цаашид тэгш сондгой дугаараар биш, QR кодоор замын хөдөлгөөнд оролцоно

ALs
2021 оны 4-р сарын 25 -нд

Засгийн газраас ирэх сарын 8-ны 06.00 цаг хүртэл хөл хориог сунгах шийдвэр гаргасан юм. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын ажилтнууд замын хөдөлгөөнд авто машиныхаа дугаарын дагуу (тэгш, сондгой дугаараар ) оролцож байв. Гэвч ирэх долоо хоногоос энэ зохицуулалтыг мөрдөхгүй, иргэд, хуулийн этгээдүүд QR кодоор замын хөдөлгөөнд оролцох боллоо.

УОК-ын дарга С.Амарсайхан дараах тушаалыг гаргажээ.

Иргэд, ААН-үүдэд QR код олгох ажлыг Авто тээврийн үндэсний төв хариуцан ажиллана. Өнгөрсөн 14 хоногт тээврийн цагдаагийн албан хаагчдын ачаалал ихээхэн ихэссэн, бүх машиныг зогсоон шалгах шаардлагатай байсан тул QR код ашиглах шийдэлд хүрчээ. Маргааш Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх, хэвлэлийн хурал хийнэ. Одоогоор хурлын цаг тодорхой болоогүй байна.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна