Путин ирэх сард иргэдээ 10 хоног завсаргүй амраахаар боллоо

ALs
2021 оны 4-р сарын 25 -нд

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ковид-19-ийн халдварын улмаас тавдугаар сарын 1-10-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдрөөр зарлалаа. 

Эдгээр өдрүүдэд иргэд цалингаа бүрэн авах боломжтой байх юм.

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийн төлөөх Роспотребнадзор байгууллагын тэргүүн Анна Попова дээрх саналыг гаргасан байна. Тэрбээр тавдугаар сарын баярын өдрүүдийг дундаа ямар нэг ажлын өдөргүй болгох саналыг Путинд тавьжээ. 

ОХУ-д тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд, мөн тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг байна. Эдгээр амралтын өдрүүдийг дунд нь завсаргүй болгосноор халдварын тархалтыг тогтворжуулах боломжтой гэж үзсэн байна. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна