УОК-ын нарийн бичгийн дарга, Хурандаа Ж.Амгалангийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, Хөл хорионы энэ үед Улаанбаатарт 100 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Хатуу хөл хорионы энэ үед явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна. Тиймээс халдварын тархалт хүссэн хэмжээнд хүрч хумигдахгүй байгаа.
Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төрөлд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн.
Цаашид хөдөлгөөнийг нэлээд хатууруулах бодлого барина. Дараагийн хөл хорионы үеэр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахад илүү анхаарч, дахин шинэ журам боловсруулахаар ажиллаж байна гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна