Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд үүсгэн, уг мэдүүлгийг бүртгэж хүлээн авах үйл ажиллагааг ирэх сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна.
Сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тавдугаар сарын 24-нөөс эхлэн цахим хуудсанд нээлттэй байршуулах юм. АТГ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулж холбогдох хүмүүст хүргүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна