Вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэд сертификатаа цахимаар авч эхэллээ

ALs
2021 оны 4-р сарын 29 -нд

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд вакцины сертифакатаа цахимаар авах боломжтой. Та https://vis.health.gov.mn/survey/help хаягаар хандан регистр болон утасны дугаараа оруулахад таны бүртгэлтэй гар утсанд зургаан оронтой нууц код ирнэ. Уг кодыг оруулахад коронавирусийн эсрэг вакцин хийлгэснийг батламжлах ЭМЯ-ны сертификат монгол, англи хэлээр гарах бөгөөд та хадгалах болон хэвлэн авч болох юм. Дээрх зааврын дагуу нэвтрэн коронавирусийн дархлаажуулалтад хамрагдсан тухай ЭМЯ-ны гэрчилгээг монгол, англи хэлээр авч болж байна. Дорх бичгээс иргэний нэр, регистр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг авсан болно. Тухайн иргэн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр ВероЦелл вакцины эхний тунг, дөрөвдүгээр сарын 24-нд хоёр дахь тунг хийгэжээ.  Урьдчилсан тарилгын гэрчилгээ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна