CALL CENTER 1900-1063 дугаарт ирсэн дуудлагын мэдээлэл
Баянзүрх дүүргийн иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, зөвлөмж, санал хүсэлт хүлээн авах зорилгоор 24 цагаар ажиллаж байгаа “Баянзүрх таныг сонсож байна CALL CENTER 1900-1063” дугаарт 2021 оны 04 дүгээр сарын 21-ээс 30-ны хооронд нийтдээ 296 дуудлага ирсэн байна.
Тухайлбал 1. Цар тахлын зөвлөгөөний талаар 14 2. Шинжилгээтэй холбоотой 76 3. Дархлаажуулалттай холбоотой мэдээлэл, зөвлөгөө 87 4. Батлагдсан тохиолдлын 6 5. Тандалт, үзлэгийн баг дуудсан 5 6. Бусад буюу QR код, Орон нутагруу зорчих, хүнс түгээлт гэх мэд асуудлаар 108 дуудлагууд тус тус ирж холбогдох байгууллагад холбож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч шийдвэрлэж ажиллаа.
Иргэн танд дээр дурьдсан санал гомдол, ямар нэгэн асуудал байвал та “Баянзүрх таныг сонсож байна CALL CENTER 1900-1063” дугаарт заавал холбогдоорой.#Иргэнээ_Дэмжье
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна