АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 2 дахиа хойшлогдлоо. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтганаар дахин хойшиллоо.
Энэ нь өчигдөр УДШ- ээс СЕХ болон Аудитын ерөнхий газарт 2017 оны бүртгэл буюу С. Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь хэвээрэй байгаа гэсэн хариуг хүргүүлсэнтэй холбоотойг албаны эх сурвалж хэлж байна. Цаасан дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү 2 удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм. Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна.
Харин УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүгийн бичсэнээр Давж заалдах шатны хурлыг хойшлуулснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчинтэй шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд орох гэсэн “амиа аргацаасан” арга бололтой. УИХ дахь АН-ын гишүүд, Ерөнхийлөгчийн талын дэмжлэгтэй О.Цогтгэрэлийн АН-ынхан үүсэж болзошгүй энэ байдал болон хуулиа хамгийн сайн мэдэж ойлгож байгаа.
Гэвч ийм үл ойлгогдох байдлыг эцэслэхийг хичээхгүй байгаа нь тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй байх эсвэл АН-ыг нэгмөсөн булшлахаар төлөвлөснийг үгүйсгэх аргагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна