Дараах цэгүүдэд өнөөдөр 75.149 иргэнийг вакцинд хамруулна

ALs
2021 оны 5-р сарын 05 -нд

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.05.05/ дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75.149 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна.

Энэ удаагийн вакцинжуулалтад астразенека болон вероцел вакцины давтан тун болон 18-аас дээш насны иргэдэд вероцел вакцины 1-р тун хийнэ.

Харин ОХУ-ын Sputnik V вакцины хувьд Монгол Улсад 20 мянган тун вакцин ирсэн ч үйлчилгээнд оруулаагүй байна. Учир нь тус вакцины дараагийн тунг ойрын хугацаанд авчирах боломжгүй байгаа юм.

Түүнчлэн тавдугаар сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна