Коронавируст халдвартай иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл ирүүлэх тухай

ALs
2021 оны 5-р сарын 06 -нд

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 сарын 28-ны өдрийн А/257 тоот тушаалаар Коронавируст халдвар /КОВИД-19/-тай иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлийг баталсан. Уг тушаалын нэг, хоёр, гуравдугаар хавсралтуудад заасан эмнэлгүүд Коронавируст халдвар /КОВИД-19/-тай иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг дараах байдлаар манай газарт илгээнэ. 

            Дээрх ажиллагааны явцад эмнэлгийн баримт бичиг “Өвчний түүх”-ийг татан авах шаардлагатай байгаа ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тусгайлан гаргасан хүснэгтээр мэдээллийг  авна.

            Эмнэлгүүдээс 4 дүгээр сарын тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн 23.59 цаг бөгөөд цаашид сар бүрийн 05-ны өдрийн 23.59 цагийн дотор өмнөх сарын нэхэмжлэлийг хүлээн авах болно.

            Танай нэхэмжлэлийн  мэдээллийг INVOICE@EMD.GOV.MN цахим хаягаар хүлээн авах ба нэхэмжлэх ирүүлэх хүснэгтийн мэдээллийг  манай газрын веб сайтад байршуулсан https://www.emd.gov.mn/wp-content/uploads/emd_uploads/zar/2021/KOVID-1.xlsx  линкээс татаж ашиглана уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна